2021 оны 01-р сарын 18, Даваа гариг
Хэвлэх

Эрхэм зорилго

Дундговь-Ус ОНӨҮГ-ын хөгжлийн АЛСЫН ХАРАА

ХЭРЭГЛЭГЧ ТӨВТЭЙ, ЧАДВАРЛАГ ХҮНИЙ НӨӨЦ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАНЛАЙЛАГЧ БАЙГУУЛЛАГА БАЙНА.

1. Эрхэм зорилго

Цаг ямагт хөгжлийн төлөө байж, Мандалговь хотын оршин суугчдын эрэлт, хэрэгцээг хангасан, дэвшилтэт технологид суурилсан чанартай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэж, эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлж, аймаг, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулна.

2. Хөгжилд баримтлах зарчим

  • Хууль, ёс, дүрэм журмыг мөрдөж ажиллах;
  • Шударга ёс, ил тод байдал, тэгш харилцаа, хариуцлага;
  • Хөгжлийн төлөө бүтээлч хандлага;
  • Орон нутгийн түншлэл, хамтын ажиллагаа, оролцоо;
  • Зөв хандлага, эрүүл харилцаа;
  • Санаачилга, дэмжлэг, идэвхжүүлэлт;
  • Хэрэглэгчдээ сонсох, тэдний хүсэл сонирхлыг хүндэтгэх;

3. Манай байгууллагын эрхэмлэн дээдлэх зүйл (Үнэт зүйл)

  • Багийн хамтын ажиллагаа, итгэл, хүндлэл, ойлголцол;
  • Ажилдаа бүтээлчээр хандах хандлага, хүн бүрийн оролцоо;
  • Мэргэшсэн, чадвартай ажилтнууд, боловсон хүчин;
  • Өндөр хариуцлага;
  • Ахмад туршлагатай хүмүүсээсээ суралцах;

3. Стратегийн тэргүүлэх зорилго:

  • Шинэ санаа, бүтээлч хандлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай хамтын ажиллагааг эрхэмлэгч хүний нөөцтэй байх;
  • Технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн цэвэр усыг хүртээмжтэй, тасралтгүй түгээж, бохир усыг стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэх;
  • Байгууллагын үйлчилгээний стандарт, бизнесийн дэг жаягийг баримтлан хэрэглэгчээ дээдэлсэн ил тод , нээлттэй үйлчилгээг үзүүлэх;
  • Эдийн засаг, санхүүгийн чадавхийг сайжруулж, тогтвортой байдлыг хангаж ажиллах;
  • Усны чанарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох;