2021 оны 01-р сарын 18, Даваа гариг
Хэвлэх

Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Монгол улсын НАА-н байгууллагын бүхий л үйл ажиллагааг үргэлжлүүлэн нэр төртэй авч яваа мэргэжил нэгтэй бүх хүмүүс, хамт олон болон Дундговь аймгийн ард иргэд хэрэглэгчдээ чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

Миний бие “Дундговь-Ус” ОНӨҮГ-ын захирлаар 2017 онд томилогдон ажиллаж байна. ”Дундговь-Ус” ОНӨҮГазар нь Мандалговь хотын нийт иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах мөн нийтийн халуун усны үйлчилгээ, айл өрх, албан байгууллагуудыг дулаанаар хангах үндсэн үйл ажиллагааг алдаа эндэгдэлгүй явуулж боловсон хүчний болоод сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ажилдаа нэвтрүүлэн аймаг орны хөгжил болоод иргэд рүү чиглэсэн ажлуудыг хийсээр ирлээ. Манай байгууллага хэрэглэгчдэд үйлчилгээгээ ойртуулах хүндрэл чирэгдэлгүй ажиллах, санхүүгийн шинэ программ нэвтрүүлэх смарт контор ажиллуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2017-2019 онуудад нийт 17 усан сангуудад ухаалаг систем суурилуулж, Олгойн говийг эх үүсвэрийн худгуудын ундаргыг сайжруулах, цэвэр бохир усны төв шугамуудын засвар, үйлчилгээний ашиглалтыг сайжруулах зорилгоор графикт ажлуудыг тогтмол явуулах зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цаашид манай байгууллага орчин үеийн дэвшилтэт технологи бүхий биологи цэвэрлэгээтэй 3000 м3 хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, бохир усны 6,5 км магистраль шугамыг шинээр хийх, айл өрх албан байгууллагын тоолууржуулалтыг 100% болгож ухаалаг системтэй болгох, цэвэр усаар хангах системийг ухаалаг болгож мэдээллийн төвтэй болох, эх үүсвэрийн обьектуудыг цэрэгжсэн хамгаалалттай болгох зэрэг томоохон ажлуудыг шинээр хийж хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

    ХҮНДЭТГЭСЭН,

    "ДУНДГОВЬ-УС" ОНӨҮГ-ЫН ЗАХИРАЛ Д.ГАНБААТАР