2021 оны 01-р сарын 18, Даваа гариг
Хэвлэх

Танилцуулга

Танилцуулга

"Дундговь-Ус" ОНӨҮГ нь 1942 онд аймгийн Иргэдийн хурлын 79 дүгээр тогтоолоор анхлан үйлчлэх товчоо нэртэй байгуулагдаж нийтийн аж ахуйн байгууллагын үндэс суурин дээр үйл ажиллагааг нь залгамжилж, Мандалговь хотын хүн ам, албан газар аж ахуй нэгжийг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулж цэвэрлэн халдваргүйжүүлэх, нийтийн халуун усны ашиглалт, 2.1, 0,5 хүчин чадалтай нам даралтын зуухны ашиглалтыг хариуцаж дулаан үйлдвэрлэх, түгээх зэрэг үйлчилгээг холбогдох тусгай зөвшөөрлүүдийн гэрээний дагуу хариуцан ажилладаг орон нутгийн өмчтэй, аж ахуйн тооцоотой үйлчилгээний байгууллага юм.

Мандалговь хотын инженерийн шугам сүлжээнд холбогдсон 1440 айлын орон сууц, 158 ААН төсөвт байгууллагуудад усан хангамж ариутгах татуургын, 6 албан газар, 5 аж ахуй нэгж, 235 айл өрхийг дулаанаар ханган, гэр хороололд цэвэр ус түгээх 17 усан сангаар үйл ажиллагаа явуулж байна.