
Ус түгээх 17 байрыг төвлөрсөн шугамд холбож, ухаалаг ус түгээх системээр тоноглов. Ус түгээх байр, хэрэглэгчдийн ус авахад гар хүрэх хэсэгт ариутгал цэвэрлэгээг тогтмол хийж, 0.015%-ийн жавлены уусмалаар ариутгаж байна. Аймгийн мэргэжлийн хяналтын лабораторид цэвэр усны эх үүсвэрүүд болон саарал ус байгальд нийлүүлж байгаа цэгээс дээж авч нян судлалын шинжилгээнд өглөө. /Шинжилгээний хариу гараагүй байгаа ба дотоод хяналтын лабораторийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна/