
- Шүдээ угаах, сахлаа хусахдаа крантаа хааж бай. Хаахгүйгээр нэг удаа шүдээ угаах нь 20 литр ус үр ашиггүй зарцуулдаг.
- Мөн стаканд ус хийж шүдээ угааснаар бид усаа хэмнэж чадна.
- Ариун цэврийн цаасаа жорлонд биш хогийн саванд хаяж бай энэ нь ус хэмнэхээс гадна жорлон бөглөрөхөөс урьдчилан сэргийлнэ.
- Усныхаа халуун хүйтнээ тохируулахдаа бүлээн ус хэрэгтэй бол хүйтэн усаа ихэсгэхийн оронд халуун усаа багасгах нь зөв.